Шууд Chart

“Хайрламаар” дууны клип

2014-11-13 09:17:19

“Миний буурал ээж” хэмээх алтан үеийн сайхан дууг дахин амилуулж, өөр өнгө аясаар сонсогч олныхоо сонорыг мялаасан залуу дуучин Г.Дэлгэрцогт  “Хайрламаар” нэртэй ээлжит уран бүтээлээ гаргалаа.

Түүний энэ удаагийн гаргасан бүтээл нь мөн л шинэ өнгө төрхтэй, цоглог бүтээл болж чаджээ.  Энэхүү дууны аяыг МУСТА Б.Пүрэвсүрэн зохиож, үгийг Ш.Урьхан бичжээ. 
 
Түүнчлэн “Аянга” студи хөгжмийн найруулга дээр ажилласан бол 2B entertainment клипийг нь хийж гүйцэтгэсэн байна.  Дашрамд хэлэхэд залуу дуучин маань анхныхаа бие даасан цомгийг удахгүй гаргахаар ажиллаж байгаа юм.
 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Хайрламаар” дууны клип  
Үзсэн: 1275 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй