Шууд Chart

Цагаан зээр хамгаалах аян эхлэв

2014-11-13 09:35:20

Монголын цагаан зээр устаж байгаатай холбогдуулан Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас арван нэгдүгээр сарыг цагаан зээрийг хамгаалах аяны сар болгон зарлалаа.

Тус аяны хүрээнд цагаан зээр ихээр бэлчдэг Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд сүргийн нүүдлийн нутгийг тодорхойлж, зам дагуух аюулаас урьдчилан сэргийлэх зорилготой эргүүл хяналт гаргах юм.

Мөн Хэнтий аймгийн Дадал, Норовлин, Батноров, Баян-Овоо, Дорнод аймгийн Цагаан-Овоо, Баян-Уул, Хөлөнбуйр, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын иргэдэд цагаан зээрийн ач холбогдол, үнэ цэнийг таниулах сургалт зохион байгуулах юм.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Цагаан зээр хамгаалах аян эхлэв  
Үзсэн: 1231 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй