Шууд Chart

Тэд машинтай болж чадсангүй!

2014-11-13 10:13:41

Монголчууд итгэмтгий хүмүүс. Гэхдээ зарим үед дэндүү болгоомжгүй гэж хэлж болно. Баянзүрх дүүргийн цагтдаагийн II хэлтэст иргэн Д нарын долоон хүнд холбогдох бусдын мөнгийг гэрээний аргаар залилан мэхлэж онц их хэмжээний хохирол учруулсан хэрэг гарлаа.

Гэмт этгээдүүд иргэдэдэд Япон улсаас хямд үнээр автомашин зуучилж өгнө гэж нэг хүнээс 6-35 сая төгрөгийг нь залилсныг мөрдөн байцаалтын явцад тогтоожээ.  Машин авна гэдэг иргэдийн хувьд мөнгөө хуримтлуулж, төлөвлөж, хоорондоо ярилцаж шийддэг айл гэр бүлийн бас нэгэн том асуудал. Өдөр тутмын хэрэгцээгээ хүртэл бид хэн нэг хүнд найдаж, бусдад найдаж, хүлээж, бусдаар зөөлгөдөггүй шүү дээ.

Амжиргааныхаа амин гол хэрэгцээ болсон автомашинаа худалдаж авахдаа хашир аргаар биш итгэмтгийн зан дээрээ түшиглэн энгийн хялбар аргаар авчирч өгнө гэсэн башир үгэнд алдсан иргэд "Дэлхийн тамга" ХХК, "Гүнбэйс", "Алтан самурай" гэдэг нэрээр байгуулагдан хууль бус үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдоод байгаа учир хохирсон иргэд Баян-Зүрх дүүргийн цагдаагийн II хэлтэст хандаж өргөдөл гомдлоо гаргах юм.

Монголчууд монголчуудаа ийнхүү арай гэж цуглуулсан арав таван төгрөгийг нь залилан машин ч үгүй мөнгө ч үгүй болгож байна. Хэдэн өдрийн өмнө Хятадын иргэд пос терминал машин ашиглаж иргэдийн их хэмжээний мөнгийг залилсан хэрэг гарахад бид их л халаглаж байсан. Цөөхөн монголчууд маань өөрийн нөхөддөө төдийгүй өрөөлд залилуулаад байвал яах вэ?
Та болгоомжтой байна уу?

Б.Соронзон


Тэд машинтай болж чадсангүй!  
Үзсэн: 1424 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй