Шууд Chart

Хүзүүвчтэй ирвэс ...

2014-11-13 11:11:08

Цасны барс буюу цоохор ирвэсийн өлгий нутаг болсон Ховд, Увс, Баян-Өлгий аймагт ойролцоогоор 1000 орчим ирвэс бий гэсэн судалгаа гарчээ.

Өндөр уулын хаан цоохор ирвэс хүн хүрэхэд бэрх нуугдмал орчинд амьдардаг учраас нарийвчилсан тоо гаргахад бэрхшээлтэй гэнэ.

Нэн ховор энэхүү амьтны байршил хөдөлгөөнийг судлах зорилгоор ШУА-ийн биологийн хүрээлэнгийн судлаачид Дэлхийн байгаль хамгаалах сангийн мэргэжилтнүүдтэй хамтран Увс аймагт цоохор ирвэст анх удаа хүзүүвч зүүлээ.

Ийнхүү хүзүүвч зүүснээр цоохор ирвэсний талаар судалгааны ажил хийх, шаардлагатай мэдээллийг цуглуулах боломж нээгдэж байгаа юм.
 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Хүзүүвчтэй ирвэс ...  
Үзсэн: 2140 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй