Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Улаанбаатар Цэвэр агаар” төсөлтэй хамтран “Улсын нийслэлдээ утаагүй амьдарцгаая” гар зургийн уралдааныг зохион байгууллаа.
Энэхүү уралдааныг Эко клубуудын дунд зохион байгуулсан ба сурагчид “Агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо”, “Агаарын бохирдол эрүүл мэндэд хэр хор хөнөөлтэй вэ” сэдвүүдээр бүтээлээ ирүүлжээ.
Уралдаанд нийт найман сургуулийн 96 бүтээл ирснээс “Амгалан” цогцолбор сургуулийн сурагч Э.Оюунболор, “Шинэ Монгол” сургуулийн сурагч Г.Номин, “Эрдмийн Оргил” сургуулийн сурагч Э.Алтайбаатар, нийслэлийн сурагч О.Явуу, “Амгалан” цогцолбор сургуулийн сурагч М.Тэмүүжин нар шагналт байрын эздээр тодорлоо.
Сурагчид гар зургаар өрсөлдлөө | ||
Үзсэн: 1591 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.