Шууд Chart

"Эрүү шүүлтийн эсрэг Элчин сайд" сонгогдлоо

2014-11-13 12:08:19

 

Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудыг эгнээндээ нэгтгэдэг "Ази Номхон Далайн Хүний эрхийн Форум" болон Англид төвтэй "Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ассоциаци" олон улсын байгууллагаас 2014-2016 онд Ази Номхон далайн бүсийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын дунд "Эрүү шүүлтийн эсрэг Элчин сайд" сонгож ажиллуулах тухай хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна.
 
Бүсийн 21 хүний эрхийн үндэсний байгууллагаас шалгаруулалт хийж, хүний эрхийн долоон байгууллагын 11 төлөөлөгчийг сонгон шалгаруулжээ.
 
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг, ХЭҮК-ын Бодлогын дүн шинжилгээ, хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ нар энэхүү шалгаруулалтад тэнцэж "Эрүү шүүлтийн эсрэг Элчин сайд"-аар 2014-2016 онд ажиллахаар болсон байна.

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

"Эрүү шүүлтийн эсрэг Элчин сайд" сонгогдлоо  
Үзсэн: 1478 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
182.160.32.xxx [182.160.32.xxx] 2014-11-13 14:25
mongol ulsad ajillaj bgaa hunii erhiin humuus unendee ajlaaa hiideg yumuu gej gaihaad boldoggui yum ochood ta nar gadaadad bgaa humuustee yamar tuslaltsaa uzuuldeg ve geheer bolomjgui gedeg yum bn lee tiilm baij uhsen yumnii chini elchin said gej odor ongorooj tsalin avdagaa bolih heregtei

Бидэнтэй нэгдээрэй