МАН-ын Шинэчлэлийн хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр шинэчлэлийн хорооны удирдах зөвлөлгөөний хурлаас бага хурлын 99 гишүүнийг тодруулсан талаар мэдээлэв.
Бага хурлын гишүүдийг цахим ертөнцөд нээлттэй нэр дэвшүүлжээ. Мөн тус хороо байгуулагдаад хоёр жил болсон. Энэ ойг тохиолдуулан "Анхдугаар бага хурал"-аа энэ сарын 17-нд Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулах аж. Тус хурлаар улс орны өнөөгийн нөхцөл байдал, улстөрийн намуудын төлөвшил зэргийг хэлэлцэх юм. Мөн Нийгмийн хөгжлийн шинэчлэлийн хөтөлбөр 2016-2014 талаар чиглэл бүрийн ажлын хэсэг байгуулах талаар тогтох гэнэ.
МАН-ын шинэчлэлийн хороо анхдугаар хурлаа хийнэ | ||
Үзсэн: 1698 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.