Шууд Chart

Нэг баррель газрын тосны ханш $80-аас доош буув

2014-11-14 10:47:48

Лхагва гарагт Брент газрын тосны ханш нэг баррель нь 4.4%-иар буурч, $77.52 буюу сүүлийн дөрвөн жилийн хамгийн доод түвшиндээ хүрлээ. АНУ-ын газрын тосны жишиг ханш ч мөн сүүлийн дөрвөн жилийн ёроолын цэгт хүрч, баррель нь $74.28 болсон байна. Хар алтны ханш өнгөрсөн зунаас хойш огцом унасан ба 6-р сарынхтай  харьцуулахад ханш нь 30%-иар буураад байгаа юм.

Дэлхийн газрын тосны экспортын 40%-ийг бүрдүүлдэг OPEC-ийн гишүүн орнууд олборлолтоо бууруулахгүй гэж арилжаанд оролцогчид үзэж байгаа энэ үед ханшийн уналт тохиож байна.

OPEC-ийн 12 гишүүн орон энэ сарын сүүлээр хуралдаж, олон улсын газрын тосны зах зээлийн асуудлыг хэлэлцэх товтой байна. Газрын тосны ханш унасан тохиолдолд дэлхийд нефтийн экспортоороо тэргүүлэгч Саудын Араб тэргүүтэй OPEC-ийн орнууд голдуу нийлүүлэлтээ хязгаарлаж, үнийг нэмэгдүүлэх замаар орлогоо өсгөхийн тулд олборлолтын хэмжээгээ танадаг юм. Тэдгээр орнуудын хувьд төсвийн зарцуулалт нэмэгдэж байгааг нөхөхийн тулд газрын тосны ханш өндөр байх нь ашигтай байдаг аж.

Гэхдээ Саудын Араб болон Кувэйтийн газрын тосны сайд нарын хамгийн сүүлд хэлсэн үгнээс харахад OPEC-ийн орнууд олборлолтоо танах асуудал дээр санал нэгдэхгүй байх магадлалтай байгааг шинжээчид онцолж байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Нэг баррель газрын тосны ханш $80-аас доош буув  
Үзсэн: 2948 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
85.179.131.xxx [85.179.131.xxx] 2014-11-14 17:53
oros gantsaaraa hetsuudehgui buh nefti olborlogts jlanguja shatdag zanaraas nefti bolovsruuldag amerik buur Hund baidald unana...
103.229.121.xxx [103.229.121.xxx] 2014-11-14 11:56
Оросууд 80 аас доош болход хэцүүдэнэ гэж хэлсэн шүүдээ.
202.70.40.xxx [202.70.40.xxx] 2014-11-14 11:14
Oros ch hetsuuhen baidald orj bna daa

Бидэнтэй нэгдээрэй