Сүүлийн жилүүдэд хурдан морины бай шагнал өссөн. Хурдан морь сонирхогчид ч олширсон. Үүнийг дагаад малын гормон, амин дэмийн худалдаа цэцэглэжээ. Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын энэ удаагийн шалгалтаар хөдөө орон нутагт малд тамир оруулдаг гэх нэрээр ашиг олсон тохиолдол илэрчээ. Хямд үнэтэй импортын чанаргүй эм бэлдмэлийг малчид зах зээлээс худалдан авсаар байгаа аж. Үүний уршгаар малын биед өөрчлөлт орж байгаа гэнэ. Энэ төрлийн буруу эм бэлдмэл хэрэглэсэн мал цаашид эмчилгээ авдаггүй байна.
Хурдан моринд хүч тамир оруулах нэрээр ашиг олж байжээ | ||
Үзсэн: 3249 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.