Шууд Chart

Санхүүгийн салбарын нэгдсэн чуулга уулзалт болно

2014-11-14 13:37:19

Санхүүгийн зохицуулах хороо санхүүгийн үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд, мэргэжлийн холбоод болон олон улсын байгууллага, төрийн байгуулагуудын төлөөллийг оролцуулсан нэгдсэн чуулга уулзалтыг энэ сарын 20-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Чуулга уулзалтын зорилго нь салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт, хяналт зохицуулалт, хөрөнгө оруулагч, харилцагчдын эрх ашгийг хамгаалах, тэдний боловсролыг дээшлүүлэх талаар болон салбарын хүрээнд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэж нэгдсэн зөвлөмж гаргах аж. Энэхүү чуулга уулзалт нь салбаруудын  бүтээгдэхүүн, үйлчилгээний  уялдааг хангах, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, банкнаас бусад санхүүгийн салбарын өсөлтийг хангах, төрийн болоод төрийн бус байгууллагуудын харилцаа холбоог бэхжүүлэхэд чухал ач холбогдол өгнө гэж  салбарынхан үзжээ. 


 

Нийтэлсэн: Д.Мягмардорж

Санхүүгийн салбарын нэгдсэн чуулга уулзалт болно  
Үзсэн: 1614 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй