Шууд Chart

Элсний наадмыг зорих сагсчид өнөөдөр мордлоо

2014-11-14 14:11:54

Монголын сагсан бөмбөгийн асуудал эрхэлсэн холбоодын зөрлөөс үүдэн Азийн элсний IV наадамд оролцох эрхээ авч чадахгүй байсан Монголын сагсан бөмбөгийн эрэгтэй эмэгтэй баг тамирчид Пукет арлыг зорихоор болж байна. 

Хоёр хоногийн өмнө Монголын Үндэсний олимпийн хорооноос хоригоо цуцалсан байна. Ингэснээр манай эрэгтэй, эмэгтэй сагсчид Азийн элсний IV наадамд оролцохоор болж байна. Тэд өнөөдөр Тайландын Пукет хотыг зорих аж.

“Пукет-2014” наадамд Азийн 45 орны тамирчид спортын 17 төрлөөр өрсөлдөнө. Харин манай улсаас спортын найман төрлөөр 50 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байна. Тодруулбал, элсний бөх, сагсан бөмбөг, жюү жицү, кураш, мутай бокс, самбо, орчин үеийн таван төрөлт, петанк гэсэн төрлүүдэд өрсөлдөх юм. Энэ удаагийн наадамд мутай бокс, орчин үеийн таван төрөлт, петанк зэрэг төрлүүдэд манай улсаас анх удаагаа оролцох гэж байна.

Манай баг тамирчид одоогоор нийт найман медалтай элсний наадмыг тэргүүлж байна. Тус наадмын самбо, жиү жицү зэрэг зарим спортын уралдаан тэмцээн эхэлсэн бөгөөд манай тамирчид 6 алт, 2 хүрэл медаль хүртээд байна.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Элсний наадмыг зорих сагсчид өнөөдөр мордлоо  
Үзсэн: 1495 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй