Монгол Улсын “Шинэ мянган утга зохиолын нэгдэл”-ийн Гүйцэтгэх захирал, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ц.Эрдэнэбаатар тэргүүтэй арав гаруй яруу найрагчдийн төлөөлөл ӨМӨЗО-нд өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд үдлээд мордлоо.
Тэд ӨМӨЗО-ны яруу найрагч н.Эрдэнэтогтох, н.Тогтомж нарын урилгаар зочилсон бөгөөд айлчлалаар Өмнөд зүгийн Зүүн Сөнөд нутгийн Сүмтэй бударын чулуу, Авга (Бөх Бэлтгүтэйн нутаг), Чингис хайрхан уул зэрэг түүхэн дурсгалт жимээр хамтарсан уран бүтээлийн аялал хийсэн байна.
Мөн тус нутгийн яруу найрагчид 2013 онд Монгол Улсад зохион байгуулагдсан “Алтан гөрөөс-2013” олон улсын яруу найргийн наадмын хүрээнд Их эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий Хөдөө арал, түүнтэй холбоотой бусад түүхэн нутгаар олон орны яруу найрагчдийн хамт хамтарсан уран бүтээлийн аялалд оролцож байжээ. Тиймээс Зүүн Сөнөд нутгийн яруу найрагчдийн урилгаар ШМУЗН-ийн уран бүтээлчдийн баг ийнхүү хариу айлчлал хийж байгаа юм.
“Сүмтэй будрын чулуу"-г эргэлээ | ||
Үзсэн: 1445 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.