Улаанмөчирийн морин хуурч Намираагийн ганцаарчилсан тоглолтонд, ШББХ-ны ”Мөчир” хамтлаг болон ШБЗХ-ны ”Баргудай” хамтлагууд багийн тоглолтонд тус тус нэгдүгээр байранд тодорчээ.
Хөлөнбуйр хотын Утга урлагийн холбоо, Хөлөнбуйр хотын радио телевиз болон ШББХ-ны намын хорооны Ухуулах хэлтэс хамтран зохион байгуулсан морин хуурын судалгааны нийгэмлэгийн эрх олгох болон “Алтан-эмээл” цомын төлөөх морин хуурын тэмцээн саяхан ШББХ-ны хүүхэд залуучуудын төвд боллоо. Уг тэмцээн нь ганцаарчилсан болон багийн гэж хоёр ангилан хоёр шат хуваан явуулжээ.
Тэмцээнд Хөлөнбуйр хотын Хайлаар дүүргийн хуучин Барга хошуу, шинэ Барга зүүн хошуу, Эргүүнээ хот, Манжуур хотын Заланнуур дүүрэг зэрэг газруудаас 100-аад морин хуурч оролцлоо.
Ширүүн өрсөлдөөнтэй болсон уг тэмцээнд Зүүн хошууны Улаанмөчирийн морин хуурч Н.Намираа ганцаарчилсан ангилалд, ШББХ-ны "Мөчир" хамтлаг болон ШБЗХ-ны "Баргудай" хамтлагууд багийн ангилалд тус тус нэгдүгээр байранд тодорчээ.
“Алтан-эмээл ” цомын төлөөх морин хуурын тэмцээн болов | ||
Үзсэн: 1136 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.