Шууд Chart

Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд эрт боловсрол эзэмших боломж бүрдлээ

2014-11-14 15:37:49

“Монголын сонсголгүй ба сул сонсголтой хүүхдийг боловсролд эрт оролцуулах, сонсголгүй хүүхдийн боловсролд хос хэл соёлын арга зүйг нэвтрүүлэх төсөл”-ийн нээлт өнөөдөр Сүхбаатар дүүргийн тусгай 29 дүгээр дунд сургуульд боллоо. “Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо” нь Америкийн олон улсын хөгжлийн агентлагийн буцалтгүй тусламжаар “Монголын сонсголгүй ба сул сонсголтой хүүхдийг боловсролд эрт оролцуулах, сонсголгүй хүүхдийн боловсролд хос хэл соёлын арга зүйг нэвтрүүлэх төсөл”-ийг энэ хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлэх аж.  Уг төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 186 дугаар цэцэрлэгийн 0-3 настай сонсголгүй хүүхдийн эрт оролцооны хөтөлбөр хэрэгжиж байна.  Мөн тус дүүргийн 29 дүгээр сургуулийн 1б бүлэгт “Хос хэл, соёлын арга зүйгээр бага боловсрол олгох” туршилтын үйл ажиллагаа эхэлжээ.


 

Нийтэлсэн: Д.Мягмардорж

Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд эрт боловсрол эзэмших боломж бүрдлээ  
Үзсэн: 1679 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-11-14 23:52
saihan medee bna, sonsgolgui huuhdiig bas zaaval baga geltgui buh nasniihand zoriulsan tusul baival sain bna da. denduu uruvdmuur humuus shu

Бидэнтэй нэгдээрэй