Шууд Chart

Туйванчдын ДАШТ үргэлжилж байна

2014-11-14 16:02:27

Казахстаны Алматы хотноо энэ сарын найманд хүндийн өргөлтийн "Алмата-2014" тэмцээн эхэлсэн. Энэ удаагийн дэлхийн аваргад эрэгтэй 404, эмэгтэй 279 туйванч хүчээ сорьж байна.

Энэ сарын 16-ныг хүртэл тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн эрэгтэйчүүдийн 62 кг-д Э.Мөнхдөл, 69 кг-д В.Оргилсайхан, 77 кг-д М.Гантулга, -105 кг-д Т.Төмөрбаатар, эмэгтэйчүүдийн 53 кг-д В.Анхзаяа, О.Баярцэцэг, Э.Эрдэнэтуяа, 58 кг-д Б.Дэнсмаа, А.Отгонжаргал, 69 кг-д Б.Энхтамир, М.Анхцэцэг нар оролцож байна. Дасгалжуулагчаар Ч.Дөрвөнжин, Ц.Хосбаяр, Д.Чинзориг, шүүгчээр Олон улсын шүүгч Б.Гансүх ажиллаж байна.

Тэмцээний эхний өдрүүдэд хөнгөн жингийн аваргууд тодорч байна. Эмэгтэйчүүдийн 53 кг-д өрсөлдсөн манай тамирчин ОУХМ О.Баярцэцэг (“Аврагч”) 148 кг (65+83), В.Анхзаяа (“Аврагч”) 143 кг (63+80)-ийг өргөсөн амжилтаар 31, 32-р байрт шалгарчээ. Энэ жинд Тайваний Хсю Шу-Чин 232 кг-аар алтан медаль хүртсэн бол Тайванийн Хсю Шу-Чин (218 кг), БНХАУ-ын Ли Яжунь (214 кг) нар мөнгө, хүрэл медалийг хүртжээ.

“Алматы 2014”-ийг БНХАУ гурван алт /гурван хүрэл, БНАСАУ хоёр алт/ нэг мөнгө/ нэг хүрэл, Казахстан  нэг алтан медальтай тэргүүлж байна.

Тэмцээний фото агшин www.iwf.net/gallery

 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Туйванчдын ДАШТ үргэлжилж байна  
Үзсэн: 1230 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй