Шууд Chart

Азийн шилдэг гэрэл зурагчин боллоо

2014-11-14 16:07:39

“Asian Fashion Association”-иас жил бүрийн намар зохион байгуулдаг Азийн загварын ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг уламжлалт “Fashion Asia Awards” энэ жил БНХАУ-ын Чунчинь хотод болж өндөрлөлөө.

Тус наадамд гэрэл зурагчдаа төлөөлөн оролцсон Ж.Батсайхан Азийн загварын ШИЛДЭГ гэрэл зурагчин гэх нэр хүндтэй шагналын эзэн болжээ. Ж.Батсайханы хувьд хүний нүцгэн биеийн гоо сайхныг урлаг талаас нь харуулахыг зорьдог өвөрмөц шийдэлтэй зурагчин аж.

Тэрээр 1988 онд төрсөн бөгөөд эцэг, эх нь урлагийн салбарын мундаг жүжигчид. Түүний аав "Хасар" хэмээн алдаршсан гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан бол ээж нь гавьяат жүжигчин Г.Урнаа юм байна.
 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Азийн шилдэг гэрэл зурагчин боллоо  
Үзсэн: 1099 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй