![](/uploads/201001/news/thumb/.png)
Токио хотын Чиёода дүүргийн хэвлэлийн төвд энэ сарын 15-наас эхлэн Тоттори их сургуулийн профессор Шинода “Нүүдлийн МАА 3000 жил оршин тогтнож чадсан учир шалтгаан” сэдэвт лекц уншиж байна. Шинода багш Монголын малчдад зориулж, бэлчээрийн газрын зураг, зуд гангийн аюулыг урьдчилан мэдэгдэх систем туршиж байгаа юм. Хэрэв амжилттай болбол Монголд нэвтрүүлэхээр зэхэж байна. Хиймэл дагуулын мэдээллийг ашиглан хэзээ хаана зуд, ган болох талаар нарийн мэдээлэл өгч, тэжээлийн нөөц ихтэй бэлчээрийг малчдад хурдан шуурхай зааж өгөх юм байна.
С.Од
Токио малчдыг дэмжинэ | ||
Үзсэн: 1448 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.