Шууд Chart

“Очирваанийн их эгшиглэн” яруу найргийн наадам болно

2014-11-17 09:19:37

Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн 85 насны ойд зориулсан “Очирваанийн их эгшиглэн” яруу найргийн наадам энэ сарын 25-нд болно. Уралдаанд яруу найрагчид, оюутан залуус гээд яруу найраг сонирхдог бүхэн оролцох боломжтой юм. 

Ерөнхий зохион байгуулагчаар Завхан аймгийн залуучууд, оюутны хөгжлийн төв ажиллаж байгаа аж. Зохион байгуулагчдын зүгээс оролцогчдод сүүлийн таван жилд хэвлүүлсэн яруу найргийн нэг шилдэг ном, Очирваань бурхан, Отгонтэнгэр уул, Хутагт гэгээдийн тухай бичсэн нэг шилдэг шүлэг ирүүлэх, оюутан залуус өөрийн бичсэн гурван шилдэг шүлгээ ирүүлэх зэрэг шаардлагыг тавьсан байна. 

Наадам хоёр үе шаттай явагдах бөгөөд тэргүүн байр эзэлсэн яруу найрагчийг Хутагтын хишигт яруу найрагчаар тодруулж, мөнгөн шагналаар мялаана.  


 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Очирваанийн их эгшиглэн” яруу найргийн наадам болно  
Үзсэн: 2059 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2014-11-18 16:12
2014 оны 11 сарын 25-ний 11 цагт Явуухулангын цэцэрлэг дэхь хөшөөнд цэцэг өргөж эхлэнэ. Тэгээд дараа нь тэр өдрийнхөө 14 цагт Драмын театрт уншлага нь болно. Яг төрсөн өдөр нь 3-р сарын 15нд Завханд баяр болох байхаа. Номын сан нь Явуухулангын нэрэмжит шүү дээ
202.179.18.xxx [202.179.18.xxx] 2014-11-17 10:17
энэ наадам хаан болох вэ

Бидэнтэй нэгдээрэй