Шууд Chart

ЦЕГ, Хүүхдийн Төлөө Үндэсний газар хамтран ажиллана

2014-11-17 09:39:23

Хүүхдийн төлөө үндэсний газар холбогдох хууль тогтоомж, чиг үүргийн хүрээнд цагдаагийн байгууллагатай тогтмол хамтарч ажиллаж ирсэн.  Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлтөөр цагдаагийн байгууллага амь нас нь, эрүүл мэнд нь хохирч болзошгүй хараа хяналтгүй, оршин суугаа газрын хаяг, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь тодорхойгүй хүүхэд түр саатуулж, хүүхэд асран хамгаалах байгууллагад шилжүүлж, оршин суугаа газрын хаяг, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоох асуудлыг судлаж шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх, цагдаагийн байгууллага, хүүхдийг асран хамгаалах байгууллагатай хамтран ажиллах журмыг Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын хамтарсан журмаар батлан мөрдөж ажиллахыг зохицуулсан байна.

Иймд 2014 арваннэгдүгээр сарын 13-нд хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хоёр байгууллагын хамтран ажиллах журмын төслийг боловсруулж дуусаад, батламжиллаа. Энэхүү үйл ажиллагаанд ЦЕГ-ын дэд дарга, дэд комиссар Д.Эрдэнэбаатар, Хүүхдийн төлөө үндэсний газрын хүүхэд хамгаалал үйлчилгээний газрын дарга Б.Жавзанхүү болон албаны бусад хүмүүс оролцсон юм.


ЦЕГ, Хүүхдийн Төлөө Үндэсний газар хамтран ажиллана  
Үзсэн: 1481 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй