Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2014-11-17 10:06:12

Арваннэгдүгээр сарын 17-ний өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна. 

"Өдрийн сонин"-ны энэ өдрийн дугаарт “З.Энхболд:Ч.Сайханбилэгийг УИХ-аар дэмжсэн тохиолдолд кабинетаа байгуулах өөрт нь өгнө”, “Оюун ухааныг дээдлэгч Ц.Дэмбэрэл профессорынд өнжлөө”, “Н.Алтанхуяг: Ардчилсан нам хагарч, хуваагдаж болохгүй”, “Хүлцэхүйн утга учир”, “М.Ичинноров: Хүний эрхийн төлөөх ажил гэж хүлээж авсан” гэсэн гарчигтай ярилцлагыг онцлолоо.
 
“Өнөөдөр” сонины энэ өдрийн  дугаарт “Ч.Сайханбилэг бүлгийнхээ дэмжлэгийг авч чадах уу”, “УИХ-ын гишүүнээс илгээсэн мессежний буруутан нь сөрөг хүчнийхэн бололтой”, “Г.Золжаргал: 1990 оны өлсгөлөнд оролцогсдыг Тянь Аньминий талбай дээрх шиг устгах гэж байсан, эсэхийг тодруулсан”, “Оросын түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүргийг эергээр үзүүллээ” нэртэй илтгэлийг нийтлэжээ.
 
“Монголын үнэн” сонины энэ өдрийн дугаараас “АН-ынхан 2016 онд “Алтангадас”-ыг золиослох уу”, “С.Батболд: Эх орон нэг монгол хүнээс эхэлдэг”, “Т.Аюурсайхан: Манайд фракцийн тогтолцоог албан тушаалын наймаа, эрх ашгийн тэмцэл байдлаар ашиглаж байна”, “Д.Энхсайхан: Замын хашлага засахад 187 сая төгрөг зарцуулсан” зэрэг материалыг унших боломжтой.
 
“Улс төрийн тойм” сонин өнөөдрийн дугаартаа “С.Ганбаатар: АН-ын нэр хүндийг З.Энхболд, Н.Алтанхуяг нар унагачихлаа”, “Монголчуудын баялгаар түрээсээ төлүүлдэг Роберт фрийдланд гэж хэн бэ”, “Д.Тунгалаг: Монголын үнэр шингэсэн бүтээгдэхүүн урлах нь бидний үүрэг” гэсэн гарчигтай ярилцлагыг нийтлэсэн байна.
 
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас “Шинэ Засгийн газрын талаар хэн юу хэлэв”, “Гишүүдийн өмнөөс мессеж бичсэн хүн гишүүн байжээ”, “Зураглаач Д.Ангараг Америкийн кино зураглаачдын ёслолд оролцоно”, “Ж.Батсайхан Азийн шилдэг гэрэл зурагчнаар шалгарав”, “Танго, балетийн хослолыг сонирхоорой” зэрэг ярилцлагуудыг уншаарай.
 
“Зууны мэдээ” сонины энэ өдрийн дугаарт “Ж.Баяраа: Үр минь үлдэх хорвоод нэр минь бүтэн байг”, “Цагдаа нарын цолыг хураана”, “З.Энхболд: Аль болох мэргэжлийн Засгийн газар байгуулвал сайн”, “Я.Содбаатар: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд чамлалттай мөнгө төсөвлөлөө”, “Хөрөнгийн биржийг хөгжүүлэхээр зөвшилцөв” зэрэг материалуудыг онцлож байна.
 
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Сонины онцлох мэдээний тойм   
Үзсэн: 1272 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй