"Олон улсын оюутны эрхийн өдөр"-ийг манай улс тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү өдрийг 1941 оны арваннэгдүгээр сарын 17-нд Чех улсын оюутан Оплата Прага хотноо дэлхийн II дайныг эсэргүүцэж мянга мянган оюутнуудын эрхийн төлөө өөрийн биеийг шатаасан түүхтэй. НҮБ-аас тэрхүү өдрийг "Олон улсын оюутны эрх"-ийн өдөр болгож зарласан байна. Монголын оюутны холбооноос энэ өдөр "Оюутны дотуур байрны багш нарын" 3-р зөвлөлгөөн, "Надад хэлэх үг байна" уран илтгэлийн нээлттэй тэмцээн, Эрхийнхээ төлөө нэгдэцгээе тайван жагсаалыг тус тус зохион байгуулах аж.
Монгол Улсын хүн амын 65 хувь нь залуус бөгөөд нийт 218 мянган оюутантай. Энэ тоо жил ирэх тусам өсч байна. Тухайлбал, 1996 онд 47 мянган оюутантай байсан бол энэ жил 160 мянга хэдийнэ давсан тоо баримт байна. Мөн суралцаж буй 4000 гаруй гадаад оюутны олонх нь ОХУ, БНХАУ-ын иргэд эзэлдэг. Гадны улс оронтой харьцуулахад олон их, дээд сургуультай орон гэгддэг. Эдгээр сургуулиудад жил бүр шинээр 30 мянган оюутан элсч байгаагийн 29 мянга орчим нь ерөнхий боловсролын сургууль төгссөн элсэгчид байдаг. Монголын оюутны байгууллага 1942 оны аравдугаар сарын 5-ны өдөр анх байгуулагдаж, 1990 оноос бие даасан төрийн бус байгууллага болжээ. Жил бүрийн энэ өдрийг "Олон улсын оюутны өдөр" хэмээн тэмдэглэдэг бол оюутны эрхийн тунхаглал батлагдсан буюу гуравдугаар сарын 4-ний өдрийг "Монголын оюутны эрхийн өдөр" болгож бас тэмдэглэдэг уламжлалтай юм.
Өнөөдөр "Олон улсын оюутны эрхийн өдөр" | ||
Үзсэн: 1195 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.