Дэлхийд нэн ховордсон цоохор ирвэсийг хамгаалахад тулгамдаж байгаа асуудлаар Байгаль орчны сэтгүүлчдийн “Ногоон дэлхий” клубын төлөөлөл, “Англо-Американ” ХК-ийн Монгол дахь төлөөлөгч болон "Ирвэс" сан хамтран мэдээлэл хийлээ. Цоохор ирвэс Монгол болон Төв Азийн 11 улсын “Улаан ном”-д бүртгэгдсэн дэлхийд нэн ховор амьтан юм. Манай улс цоохор ирвэсийн тоогоор дэлхийд хоёрдугаарт буюу БНХАУ-ын дараа ордог. Өнөөдрийн байдлаар дэлхийн 12 улсад нийт 3900-6400 цоохор ирвэс бий гэсэн тоо баримт бий. Үүнээс 1200 орчим цоохор ирвэс Монгол орны говь, хээрийн нутгаар тархсан байдаг аж. Уулын систем эрүүл, онгон байгаа эсэхийг шалгах, хянах шалгуур нь цоохор ирвэс болдог байна. Өөрөөр хэлбэл, цоохор ирвэс байгаа нутагт байгалийн тэнцвэр хадгалагдаж байгааг илтгэдэг гэнэ. Зах зээлийн нийгэмд шилжихэд Монголд 700-900 цоохор ирвэс байна гэсэн тооцоо судалгаанаас үзвэл, цоохор ирвэсийн тоо толгой өсөх хандлагатай байгаа аж. Нэг үеэ бодвол хулгайгаар агнаж устгах нь багассан хэмээн мэргэжилтнүүд онцлож байна. Гэхдээ хүний үйл ажиллагааны нөлөөгөөр амьдрах орчин нь хомсдох, идэш бологч амьтдыг нь хууль бусаар агнах зэрэг үйлдэл нь цоохор ирвэст сөрөг нөлөө үзүүлсээр байгаа юм.
Ховордсон цоохор ирвэс Монгол Улсад 1200 орчим байна | ||
Үзсэн: 5270 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.