Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс аравдугаар сард 8.5 хувиар нэмэгджээ. Харин энэхүү үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16.9 хувиар, оны эхнээс тооцвол 14.4 хувиар нэмэгдсэн дүн юм. Үндэсний Статистикийн хорооноос үйлдвэрлэлийн индексийг гаргахдаа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өөрчлөлтийн нөлөөллийг арилган, зөвхөн биет хэмжээний өөрчлөлтийг илэрхийлэх үзүүлэлтийг тооцдог. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс өсөлттэй гарахад уул уурхай, олборлох үйлдвэрлэл 35 хувиар өссөн нь гол нөлөө үзүүлсэн байна. Ялангуяа зэсийн баяжмал, төмрийн хүдэр болон газрын тосны олборлолт 5-63 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ. Энэ он гарсаар Монгол Улс 7.4 их наяд төгрөгийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна.
Монгол Улс 7.4 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ | ||
Үзсэн: 1358 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.