Шууд Chart

Т.Мөнх-Оргил: Энэ хэрэг цааш үргэлжилнэ

2014-11-17 17:45:55

Иргэн Т.Мөнх-Оргил гэх жиргээч хотын мээр Э.Бат-Үүлийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан жиргээчид болон бусад иргэдээс ёс суртахууны зөрчил гаргасныхаа төлөө уучлалт гуйх ёстой хэмээн шүүхэд гомдол гаргасан юм. Гэвч шүүх хуралдаан товлогдохгүй удааширсан  тул тэрбээр Шүүхийн ерөнхий завлөлд ханджээ.  Улмаар шүүх хуралдаан өнөөдөр 13.00 цагт болсон ч  Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл шүүх хуралд ирээгүй.  Түүний өмгөөлөгч В.Гомбодорж шүүх хуралдаанд оролцсон юм. 
Шүүх хуралдааны шийдвэр гарч иргэн Т.Мөнх-Оргилын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Шүүх хурлын дараа Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн өмгөөлөгч В.Гомбодорж “Иргэний гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Өөр ярих зүйл алга” хэмээсэн. Харин шүүхэд гомдол гаргасан жиргээч, иргэн Т.Мөнх-Оргил шүүхийн шийдвэртэй эвлэрэхгүй байгаагаа илэрхийлж “Цаанаасаа зохион байгуулагдсан шийдвэр гарлаа гэж үзэж байна. Нийгэм ийм л болчихож. Бодож байж цаашид яахаа төлөвлөнө. Энэ хэрэг цааш үргэлжилнэ” гэв. 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Т.Мөнх-Оргил: Энэ хэрэг цааш үргэлжилнэ  
Үзсэн: 3260 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
31.61.129.xxx [31.61.129.xxx] 2014-11-18 01:39
Ih ner turtei erhem bololtoi ene IRGEN ,zarim neg humuus sonin sonin yum bichsen l haharagdaj bdag l yum??? Eruul sogtuu ni medehgui??? Gajigtai ch gej bolohoor yum bichsen bdag...?!!! Uursdiinh ni l HEMJEE tiim l bdag bh daa! Uurtuu nyalzaad bodood bhyg bodohoor bas Ch..., zugeergui yum bolov u daa he he he!!!

Бидэнтэй нэгдээрэй