![](/uploads/201411/news/thumb/f5c6fbcb19d5c1e7febb17565db2885d_x3.jpg)
Манай эрэгтэйчүүд шөвгийн наймд Улааанбаатарын цагаар 11:00 цагаас Катартай, эмэгтэйчүүд мөнгөн медалийн төлөө Тайванийн багтай тоглох юм. Эрэгтэй багийн тухайд “B” хэсэгт Бутан (17:11), Лаосын (22:7) багуудыг хожиж, БНХАУ (14:15), Тайланд (12:14), Энэтхэг (18:21)-ийн багуудад хожигдсон юм. Өнөөдөр тэд “А” хэсэгт таван хожил авсан Катарын багтай тоглоно. Катарын залуусыг хожвол шилдэг дөрвөн багт үлдэж, медалийн төлөө өрсөлдөх юм.
Эмэгтэй багуудын хувьд хагас шигшээд БНХАУ, Тайланд, Тайвань болон Монгол Улсын багууд шалгараад байна. Манай сагсчид “А” хэсэгт Филиппин (12:11), Энэтхэг (21:12)-ийн багуудыг хожиж, БНХАУ-ын багт (18:13) хожигдсоноор хагас шигшээд өрсөлдөх эрхийг авсан юм. Улмаар өнөөдөр мөнгөн медалийн төлөө Тайванийн багтай тоглоно. Тайванийн эмэгтэйчүүдийн хувьд Тайланд, Туркменистан, Непалийн багуудыг хожиж хэсгээ тэргүүлж байна.
Сагсчид хагас шигшээд өрсөлдөнө | ||
Үзсэн: 1184 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.