Шууд Chart

Хулгайчид 27 сая төгрөгөө алджээ

2014-11-18 10:09:08

БЗД-ийн иргэн Т “Istana” автомашинаар, Орхон аймгийн Их Залуу багийн иргэн Б “Nissan Extera” автомашинаар гарал үүслийн бичиггүй 20м3 шуудайлсан мод тус тус тээвэрлэж явсан, Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Гянт болдын уурхайн агуулахаас иргэн Л нь БНХАУ-ын иргэний хамт тэсэлгээний бодис гаргаж байх үед бодис нь тэсэрч гэмтсэн, Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Цагаан хад” гэх газарт Өвөрхангай аймаг Хужирт сумын V багт оршин суух иргэн А “Норд бенз” автомашины доогуур орж түлш татуулж байх үед тус багт оршин суух Т гэгч автомашиныг өнхрүүлж амь насыг нь хохироосон, ХУД-ийн иргэн О "Ford" автомашинтай буганы 12 салаа ясан эвэр тээвэрлэж явсан, ”Нарантуул” захын урд Төв аймаг Заамар сумын харьяат Б “Starex” автомашинтай зогсож байх үед анхаарлыг нь сарниулан гар цүнхтэй 27 сая төгрөг алдсан хэрэг тус тус гарчээ. Эдгээр хэргүүдийг харьяа цагдаагийн байгууллагууд шалгаж байна.

Иймд иргэд та бүхэн их хэмжээний мөнгө биедээ авч яваа үедээ сонор сэрэмжтэй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


Хулгайчид 27 сая төгрөгөө алджээ  
Үзсэн: 3547 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2014-11-18 11:49
MUNGU BNA AA SETGEL ALGA ANDAAA .
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2014-11-18 10:27
Нарантуул, Бөмбөгөр, Хархорин, Найман шарга гээд хүмүүсийн хөл ихтэй том худалдааны төвүүдээ камержуулаач. Хорихоос оргосон 2 ялтан Бөмбөгөр хавиар худалдаа хийгээд л явж байсан гээ биз дээ.

Бидэнтэй нэгдээрэй