Иргэд, аж ахуйн нэгжүүд хамгаалалтын зурвас зөрчсөнөөс үүдэж агаарын болон кабель шугамуудыг механикаар гэмтэх явдал буурахгүй байгаа аж. Мөн түгээх сүлжээнд холбогдсон гаднын кабель шугамуудын ашиглалтын найдваргүй байдлаас үүдсэн тасралт их байна. Энэ онд 93 кабель, 36 агаарын шугамыг 129 удаагийн механик үйлдлээр гэмтээж цахилгаанаар хангагдаж чадаагүй хэрэглэгчдийн хохирлыг тооцохгүйгээр улсад 90.7 сая төгрөгийн хохирол учруулсан байна. Тодруулбал, барилгын ажлаар найм, автомашинаар тулгуур дайрсан 20, авто болон төмөр замын ажлаар 20, шугамын утас тасалсан 16, дулааны шугамын ажлаар долоо, цэвэр, бохир усны шугамын ажлаар долоо, бусад ажлаар 51 удаагийн зөрчил илэрчээ. Улмаар цахилгаан түгээлтэд 6179 минутын тасралт саатал гарчээ. Хамгаалалтын зурвасын зөрчилтэй 5627 иргэн, аж ахуйн нэгж байгаагийн 2643 нь 6-10 киловатт, 2984 нь 35 киловаттын шугам, дэд станцын зурвасыг зөрчин барилга байгууламж барьсан зөрчил байна.
Цахилгааны шугам гэмтээснээс 90.7 сая төгрөгийн хохирол учирчээ | ||
Үзсэн: 1091 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.