Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн мэдээлэл хүлээн авагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ажлын дадлага, туршлага солилцох, мэдээлэл хүлээн авах үйл ажиллагааг боловсронгуй болгох боломжийг бүрдүүлэх зорилгоор тэмцээн зохион байгууллаа.
Тэмцээнд оролцсон алба хаагчид хэлтэс, албадынхаа үйл ажиллагааныхаа онцлогийг тусгасан багийн мэндчилгээ хүргэж, дүрэмт хувцсаар жигдрэн, харьцаа хандлага, сонсгол болон бичилтийн ур чадвараараа уралдсан юм. Мөн газарзүйн байршлын мэдлэг, EIN программын тухай ойлголт, компьютерийн техникийн программтай ажиллах ур чадвар, тусгай өгөгдлийн дагуу сэдэв боловсруулж, найруулга, зөв бичих дүрмийн шалгалт авах зэрэг мэргэжлийн уралдааныг сонирхолтой хэлбэрээр зохион байгууллаа.
Мэдээлэл хүлээн авагчдын мэргэжлийн тэмцээн болов | ||
Үзсэн: 919 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.