“Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул, Ц.Алдармаа нарт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн аравдугаар сард Эрүүгийн хэргийн II шүүхэд болж, анхан шатны шүүхээс Ц.Алдармаад 7.1 жилийн хорих ялыг эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн Д.Оюунтуулыг буруутай гэж үзэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 1.3 сая төгрөгөөр торгох ял оноосон юм. Харин Ц.Алдармаа болон түүний өмгөөлөгчид үл зөвшөөрөн, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Тэгвэл давж заалдах шатны шүүх хурал энэ пүрэв гарагт Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд товлогджээ.
Ц.Алдармаагийн шүүх хурал энэ пүрэв гарагт товлогджээ | ||
Үзсэн: 3564 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.