Украйны алдарт боксчин Владимер Кличко супер хүнд жингийн дэлхийн аварга цолоо хамгаалах тулаан буюу мэргэжлийн рингэнээ хийж буй 63 дахь тулаанаа Болгарын Кубрат Пулевтай хийлээ. Германы Ханбург хотноо болсон энэхүү тулааны нэгдүгээр раундад В.Кличко санаачилгыг авч тоглосон.
Эхний раундад өрсөлдөгчөө хоёр дараалан хүнд цохилтод оруулсан ч мэргэжлийн тулааны рингэнд 20 тулаан хийж бүгдэд нь ялалт байгуулсан Пулев түүний цохилтыг тэсвэрлэж чадлаа. Улмаар тулаан цааш үргэлжилж хоёр боксчин тэнцүүхэн тоглосоор байв. Ингээд тавдугаар үед Кличко зүүн гарын хүчтэй цохилтоор өрсөлдөгчөө нокаутад оруулсан юм. Шүүгч тоглолтыг зогсоож Владимер Кличко супер хүнд жингийн дэлхийн аварга цолоо хамгаалж чадлаа.
Кличко аваргын бүсээ хамгааллаа | ||
Үзсэн: 1062 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.