
Увс аймгийн Өмнөговь сумын хүн эмнэлэг өнгөрөгч есдүгээр сарын сүүлчээр их засвар хийж эхэлсэн ч одоо болтол засвар дуусаагүй, цахилгаан халаагуур нь өрөөнүүдийг бүрэн халааж чадахгүй байгаа тул саяхан тус эмнэлэгт амаржихаар ирсэн бүсгүй хүндхэн нөхцөлд төрсөн тухай “Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт нийтлэгдсэн байна.Энэ талаар лавлахаар тус сумын Засаг дарга Р.Төмөрчөдөртэй холбогдоход “Нийслэлд ажилтай байгаад нутаг руугаа гарч байна. Нутагтаа очоод нөхцөл байдлыг дэлгэрэнгүй тайлбарлая. Уг нь эмнэлгийн ажиллагаа аль эрт эхэлсэн. Хэрэв энэ мэдээлэл худлаа байх юм бол тус сонинтой хариуцлага тооцно” гэсэн бол сумын Тамгын газрын дарга З.Зориг “Энэ бол ямар ч үндэслэлгүй мэдээлэл. Бид энэ асуудлыг шалгаж байна. Сумын эмнэлгийн тухайд засварын ажил 80-90 хувьтай явж байгаа. Өнөө маргаашгүй дуусчих байх. Хариуцлагатайгаар мэдэгдэхэд манай эмнэлэгт нэг ч ээжийг хүйтэн өрөөнд, хажууд нь гал түлэн байж төрүүлээгүй” гэв.
З.Зориг: Нэг ч ээжийг хүйтэн өрөөнд, хажууд нь гал түлэн байж амаржуулаагүй | ||
Үзсэн: 1076 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.