Элсний спортын төрлүүдийн Азийн IV наадам Тайланд улсын аялал жуулчлалын Пукет аралд үргэлжилж байна. Энэ сарын 23-ныг хүртэл үргэлжлэх тус тэмцээний сагсан бөмбөгийн тоглолтууд өнөөдөр өндөрлөж, медальтнууд тодорлоо.
Эмэгтэй найман баг өрсөлдсөнөөс Тайванийн баг алтан медаль хүртэж, БНХАУ, Тайландын багууд мөнгө, хүрэл медаль хүртлээ. Манай эмэгтэй сагсчид Филлипин, Энэтхэгийн багуудыг хожсон ч өнөөдөр Тайвань, Тайландын багуудад ялагдаж, IV байрт шалгарсан амжилтыг үзүүллээ. Эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээнд Тайвань алт, БНХАУ мөнгө, Тайланд хүрэл медаль хүртэж манай сагсчид шагналт VI байрт шалгарлаа.
Сагсчид IV болон VI байрт шалгарлаа | ||
Үзсэн: 1564 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.