Шууд Chart

"Кавалерс" талбайдаа дөрөв дэх хожигдлоо амслаа

2014-11-18 15:18:49

NBA-гийн 69 дэх улирлын тоглолтуудын эргэн тойрноос мэдээлж байна. Өнөөдөр талбайд есөн тоглолт болсон. Өчигдрийн тоглолтондоо хожигдсон "Денвер Наггетс" өнөөдөр "Клевленд Кавалерс"-ын талбайд зочлон тоглолоо.

Тоглолтын эхний үед талбайн эзэд хоёр онооны зөрүүгээр илүүрхсэн ч үлдсэн гурван үед зочин баг давамгайлж 106-97 харьцаагаар Кавалерс дөрөв дэх хожигдлоо амслаа. Тус тоглолтод Тэй Лавсан 24 оноо, самбараас
12  бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Аррон Аффола 23 оноог авчээ. Харин эсрэг багаас Леброн Жеймс 22 оноо, Кэвин Лов, Кари Ирвинг, Дион Уэйтэрс нар тус бүр 20 оноог авсан ч бусад нь нийлээд 15 оноог авч талбай дээрээ хоёр дахь ялагдлаа хүлээсэн байна.

Тоглолтууд:

Даллас Мавирекс 107-80 Шарлот Хорнетс
Денвер Наггетс 106-97 Клевленд Кавалерс
Финикс Санс 118-114 Бостон Селтикс
Миами Хит 95-83 Бруклин Нетс
Орлондо Межик 107-93 Детройт Пистонс
Хьюстон Рокетс 93-119 Мемфис Гриззлис
Филадельфи 76 75-100 Сан Антони Спөрс
Нью Орлейн Паликанс -Портленд Трэйл Блэйзэрс
Чикаго Буллз- Лос Анжелес Клиппэрс
Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Кавалерс" талбайдаа дөрөв дэх хожигдлоо амслаа   
Үзсэн: 1498 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй