Шууд Chart

Хятадад шувууны ханиад гарсан уу

2014-11-18 15:13:47

Өчигдөр ОХУ-ын Новосибирск мужийн Россельхознадзор мэргэжлийн хяналтын газраас “БНХАУ-д өмнө нь гарч байгаагүй шувууны томуугийн хоёр шинэ өсвөр H5N3, H5N8 илэрсэн” тухай мэдээлсэн билээ. Тус улс томуугийн вирус орж ирэх магадлал өндөр байгаа учраас энэ мэдээллийг гаргаж, олон нйитэд сэрэмжлүүлж байна гэсэн бол манай улсын холбогдох албаныхан ямар мэдээлэлтэй байгааг тодрууллаа. Энэ талаар хариулт авахаар Зооноз өвчин судлалын үндэсний төвийн мэргэжилтэн н.Ганбилэгтэй холбогдоход “Энэ талаарх мэдээллийг зарим телевиз, сайтаас уншсан. Гэхдээ одоогоор бидэнд энэ талаарх тодорхой мэдээлэл ирээгүй байна. Бид энэ талаар тодруулаад маргааш холбоо баръя” гэлээ. 

Албан бус эх сурвалжийн мэдээгээр Хятадын 150 хүн уг вирусээр өвчилж, нас барсан аж. Бид энэ талаарх дэлгэрэнгүйг маргааш хүргэнэ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Хятадад шувууны ханиад гарсан уу  
Үзсэн: 1377 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй