Шууд Chart

ОХУ-ын Буриадын Радио, Телевизтэй хамтарч ажиллана

2014-11-18 16:02:57

Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн хоёрдугаар суваг болох MN2 телевиз, ОХУ-ын Буриадын Радио, Телевиз хамтран ажиллахаар боллоо.

Гэрээнд MN2  Телевизийн захирал Ц.Лхагвадаш, Оросын холбооны улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Акулово Анна Сергеевна, “Бурятия” улсын Радио, Телевизийн компанийн мэдээллийн хөтөлбөрийн албаны орлогч дарга, Буриад эвенки үндэсний сувгийн ерөнхий редактор Жамсоева Дарима Балдановна, Мэдээллийн хөтөлбөрийн албаны орлогч дарга, орос хэлний сувгийн ерөнхий редактор  Санжиев Тимур Павлович нар гарын үсэг зурсан юм.

Ийнхүү хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар Буриад, Монголын ах дүү, хамаатнуудыг уулзуулах, энэ ястны соёл зан заншлыг нь дэлхий даяар тархан амьдарч байгаа Буриад зон олонд таниулах зэрэг ажлыг хийх юм байна.

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

ОХУ-ын Буриадын Радио, Телевизтэй хамтарч ажиллана  
Үзсэн: 1180 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй