Шууд Chart

2043 хүний газар хүчингүйд тооцогдож, дахин сонгон шалгаруулалт явуулжээ

2014-11-18 16:20:50

Энэ сарын 17-ны байдлаар нийтдээ 2043 иргэн заасан хугацаандаа өргөдлөө өгөөгүй тул дахин сонгон шалгаруулалтыг сонгогдоогүй иргэдийн дунд явуулсан байна. Энэхүү дахин сонгон шалгаруулалтад хамрагдаж, сонгогдсон иргэд хоёр долоо хоногийн дотор тухайн байршлын харьяа дүүрэгтээ хандаж өргөдлөө өгөх шаардлагатай аж. Мөн дахин сонгон шалгаруулалтад сонгогдсон эсэхээ www.umch.ub.gov.mn гэсэн сайтаар орж шалгах бүрэн боломжтой юм.

Дашрамд дурдахад, өнөөдрийн байдлаар нийтдээ 11174 иргэн цахим системээр сонгогдож газар өмчилжээ.

Сануулахад, дахин сонгон шалгаруулалтад хамрагдсан иргэд хоёр долоо хоногийн дотор өргөдлөө өгөх шаардлагатай гэдгийг нийслэлийн Өмчийн харилцааны газраас анхааруулж байна.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

2043 хүний газар хүчингүйд тооцогдож, дахин сонгон шалгаруулалт явуулжээ  
Үзсэн: 2161 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй