Шууд Chart

"Хар Мамба" шилдэг оноо түүгчдийн эгнээнд шилжин очиход ойрхон байна

2014-11-18 17:02:21

NBA-гийн 69 дэх улиралд "Лос Анжелес Лейкерс" баг хомоол хамсаар байгаа ч багийн супер од харих дургуй "Хар Мамбо" гялалзсаар байгаа. Коби Брайнт бэртлээсээ эргэн ирж өөрийн гайхалтай тоглолтоо харуулан нэг тоглолтод дунджаар 34.8 минутыг талбайд өнгөрүүлж, 37.7 хувьтай довтлон 27.3 оноог дундчилж байгаа юм.

“Хар Мамба” энэ эрчээрээ тоглох юм бол улирлын дунд үе гэхэд домогт Майкл Жорданыг оноогоороо гүйцэх боломжтой болно. Тэрбээр NBA-д 18 улирлыг өнгөрүүлэхдээ карьерийнхаа турш 25.5 оноог дундчилж нийт 31973 оноог цуглуулаад байгаа бол Майкл Жордан 13 жил тоглохдоо 30.1 оноог дундчилж 32928 оноонд хүрсэн байна. NBA-г оноо авалтаараа домогт Карим Абдул Жаббар 38.387 оноотойгоор тэргүүлдэг бол түүний араас Карл Мелоун 36.928, Майкл Жордан 32.292 оноотой тус тус бичигддэг ажээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Хар Мамба" шилдэг оноо түүгчдийн эгнээнд шилжин очиход ойрхон байна   
Үзсэн: 1822 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2014-11-18 22:07
togolson jiliin haraach ee jordon 13 han jiliin dotor ewne onoog avsan baihad kobii 18 jil gj baiaga biz dee hehehe
202.170.80.xxx [202.170.80.xxx] 2014-11-18 18:26
амиа. ганцаараа л шидээд байна.

Бидэнтэй нэгдээрэй