Шууд Chart

Оюутны холбооноос нийтийн тээврийнхэнд шалгалт хийжээ

2014-11-18 17:27:26

Монголын оюутны холбооны удирдах зөвлөлийн гишүүд болоод итгэмжлэгдсэн төлөөлөгчид нийтийн тээврийхэнд шалгалт хийжээ. Шалгалтаар 21 цагаас хойш оюутан суралцагчдыг үнэ төлбөртэйгээр тээвэрлэх, суралцагчдын зорчих эрхийн үнэмлэхийг дур мэдэн хурааж авах, нэмэлт бичиг баримт шаардах зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Зөрчлүүд “Тэнүүн огоо”, “Атибус”, “Цахилгаан тээвэр”, “Сутайн буянт”, “НЧБ”, “Тэнүүн дэлгэр”, “Бльюбус” ХХК  зэрэг компаниудад илэрсэн аж.

Тухайлбал, өнгөрөгч 14-ны өдрийн 19:30 цагийн үед “Монел-56” чиглэлийн 9104 УНЕ улсын дугаартай автобусны кондуктор ШУТИС-ийн НТС-ийн оюутан С.Жанбота-гийн картыг буландаа сэвтсэн шалтгаанаар хураан авч, 20 мянган төгрөгийн торгууль төлөхийг шаардсан гэнэ. Гэтэл “Нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ зайлшгүй явах шаардлагатай сурагч, оюутныг тээвэрлэх журам”-ын 14.4-ийн “А” заалтад “Эрхийн үнэмлэх бүхий оюутныг ажлын өдрүүдэд нэмэлт бичиг баримтгүйгээр цаг, чиглэл харгалзахгүйгээр саадгүй тээвэрлэнэ” гэж заасан байдаг билээ. Энэ мэтчилэн илэрсэн зөрчлүүдийг арилгуулахаар МОХ-оос холбогдох байгууллагад шаардлага хүргүүлсэн байна.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Оюутны холбооноос нийтийн тээврийнхэнд шалгалт хийжээ  
Үзсэн: 2431 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.225.xxx [202.131.225.xxx] 2014-11-19 09:12
150.129.142 энэ хүн сургуульд сурч үзээгүй л байхгүй тэгээд л оюутнуудтай барьцаад байгаа байх. Аягүй бол бичиг үсэг мэдэхгүй, сэтгэгдлээ хүн гуйж бичүүдсэн байх.
203.91.119.xxx [203.91.119.xxx] 2014-11-19 08:33
шалгалт хийх эрхтэй юм уу, хулхи оюутнуудыг төрүүлдэг газар МОХ-г харин шалгамаар байна шүү
81.167.191.xxx [81.167.191.xxx] 2014-11-19 05:03
Oyutnuud ymar eh ornoo dampuuruulchaayu mal guyai. Ter Altanhuyag ene terees naadahaa asuu. Oyutnuudiig demjih ni tor ysnii uureg. mal ah guai
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2014-11-18 23:39
EH ORON NI DAMPUURCH BAIKHAD HONGLOLT NEHEED L ODOOGIIN OYUTNUUD CH GEJ DEE

Бидэнтэй нэгдээрэй