Шууд Chart

XIII зууны Монголын их хаадын шүншиглэсэн дарагдмал эрдэнэс олдов

2014-11-19 10:40:17

Монгол-Германы хамтарсан экспедицийн 2014 оны малтлага судалгаагаар Язгуурын таван бурханы ивээл дор Их Монгол Улс үүрд мөнх мандан бадарч байхын бэлгэдэл болсон Хархорум сүмийн довжоо суурин дороос XIII зууны үед их хаадын аравнайлж хийсэн шүншигийг илрүүлжээ.

Энэ нь Монголын эртний түүхийн судалгаа, археологийн шинжлэх ухаанд гарсан нэгэн шинэ нээлт боллоо.  

Сүмийн шүншигт тариа будаа, төрөл бүрийн жимс, алтан утастай торгонд боодолтой “есөн эрдэнэ” (Монгол гүрний их хаадын алтан зоос хоёр ширхэг, мөнгөн зоос гурав ширхэг, шүр, сувд, оюу) орсон бөгөөд эдгээрийг том вааран саванд хийж амсрыг нь шавар тагаар таглаж тавьсан байжээ.

Есөн төрлийн материалаас бүрдсэн эд юмс нь бүтээн цогцолсон суварга шүтээнийг амилуулан тэтгэх нарийн нандин бэлгэдэлтэй. Тэгвэл Хархорум хотод Монгол, Герман археологичдын малтан судалсан энэхүү байгууламж нь XIII-XIV зууны бурхны шашны сүм байсныг бүрэн дүүрэн нотолж өгчээ.
 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

XIII зууны Монголын их хаадын шүншиглэсэн дарагдмал эрдэнэс олдов  
Үзсэн: 1498 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй