Шууд Chart

Биеэр нь дүүрэн хумс ургажээ

2014-11-19 10:44:07

АНУ-ын Теннеси мужийн Мемфис хотод оршин суудаг 32 настай нэгэн бүсгүй эмч нарыг мухардалд оруулаад байна. Тэрээр 2009 оноос хойш үл мэдэгдэх өвчнөөр өвдөж  байна.

Тодруулбал түүний хувьд хүний биеийн шар үс ургадаг сүвүүдээр нь үс биш хумс ургадаг ажээ. Хэдийгээр Шанина Айзем үл мэдэгдэх өвчнөөр өвдөөд бүхэл бүтэн таван жилийн нүүр үзэж байгаа ч эмч нар түүнд юу тохиолдоод байгааг тайлбарлаж чадахгүй, туслах боломжгүй байна.
Эмчилгээг хариуцагч “Johns Hopkins Medical Center”-ийн эмч нар Шаниныг ийм хачин өвчнөөр шаналж буй дэлхий дээрх цорын ганц хүн гэжээ. Энэ бүхэн 2009 онд астмаар өвдснөөс хойш болжээ. Өвчин нь хүндэрсэн Шаниныг эмнэлэгт хүргэн их тунгаар стериод тарьсан аж. Энэнээс л бүх зүйл эхэлж харшил үүсч, арьсан дээр нь юм туурч улмаар үсний уутанцарууд нь харлан, тэндээс нь өргөс шиг зүйл ургаж эхэлжээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Биеэр нь дүүрэн хумс ургажээ  
Үзсэн: 2337 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй