Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорлигоор Хан-уул дүүргийн XIV хороонд оршин суугч иргэдийн бод малыг цахим хэлбэрээр нэгдсэн бүртгэлд хамруулжээ. Энэ үйл ажиллагааны хүрээнд хорооны хэмжээнд бүртгэлтэй бод малын судалгааг гарган, хорооны бод мал бүхий айл өрхийг хэсэгт хуваасан байна. Хэсэг тус бүрт ажиллах хүн хүчний тооцоог гаргаж, тус хорооны засаг даргын ажлын алба, "Ганган-буга" ХХК ны мал эмнэлгийн ажилтан нартай хамтран явуулахаар зохион байгуулжээ.
Мөн Хууль сахиулах Их сургуулийн цагдаагийн сургуулийн 336-р дамжааны сонсогчдыг оролцуулж, айл өрхүүдэд очиж, өгөгдсөн загварын дагуу малын бүртгэл хөтлөж, зурагжуулан "Мал, амьтан судлал"-ын хичээлээр олж авсан мэдлэгийг бататгах, дадлага олгон ажилласан нь үр дүнтэй боллоо гэдгийг зохион байгуулагчид хэлж байгаа юм. Одоогоор тус хэлтсээс найман хэсэгт 40-н албан хаагч 16 сонсогч, хорооны засаг даргын ажил алба, "Ганган-Буга" ХХК ны мал эмнэлгийн ажилтан нар амралтын өдрүүдээр нийт 29 бүртгэлгүй туслах малчдын судалгааг загварын дагуу авч, гарын мөрний дардсыг санд оруулан, 170 өрхийн 2382 бод малыг бүртгэлд авч ажилласан юм. Цаашид энэ ажлыг хугацаанд нь бүрэн бүртгэлжүүлэхээр ажиллаж байна.
Малын хулгайгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авчээ | ||
Үзсэн: 1505 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.