Шууд Chart

“Гоёл 2015” наадам энэ сарын 26-нд эхэлнэ

2014-11-19 11:15:36

Хувцас загварын “Гоёл 2015” наадам энэ сарын 26-нд эхлэх гэж байна. Жил бүр уламжлал болгон Монголын  дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг тус наадам энэ жил топ моделоос гадна шилдэг загвар өмсөгч, шилдэг гоо засалч, шилдэг үсчин шалгаруулах ажээ. 

Уг наадмын үйл ажиллагаа загварын долоо хоногоор эхлэх юм.

Энэ үеэр  Монголын шилдэг дизайнерууд өөрсдийн урласан бүтээлүүдээ нийтийн хүртээл болгодог уламжлалтай билээ. Харин наадмын шилдгүүдийг тодруулах “Гала” тоглолт нь арванхоёрдугаар сарын гурванд Соёлын төв өргөөний тайзнаа болох юм.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Гоёл 2015” наадам энэ сарын 26-нд эхэлнэ   
Үзсэн: 1877 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй