Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төлөвлөгөөний дагуу эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авч буй эмийн сангуудад “Нийгмийн даатгалын тухай”, ”Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай” хуулийн хэрэгжилтийг шалгажээ. Шалгалтад эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн гэрээ байгуулсан 124 эмийн сангаас 116 нь хамрагдсан байна. Эмийн сангууд эрүүл мэндийн даатгалтай иргэдэд нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүйгээр Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн өнгөрсөн оны 28-р тогтоолд заасны дагуу эмийг хөнгөлөлттэй үнээр, цаг тухайд нь өгч, төрийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна. Тухайлбал, Багануур, Багахангай дүүргийн эмийн сангуудаас эрүүл мэндийн даатгалтай иргэдэд эм олгохдоо хөнгөлөлт үзүүлэх эмийн үнийн дээд хязгаарт нь багтаан тогтоолд заасан үнээр үйлчилгээ үзүүлэн ажиллаж хэвшсэн дүгнэлт гарчээ.
Үнийн хөнгөлөлттэй зарах эмийг үнэтэй борлуулж байжээ | ||
Үзсэн: 1258 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.