![](/uploads/201411/news/thumb/b20afe274c4cc4cce1990d50d58a94d4_x3.jpg)
МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар яг одоо Төрийн ордонд мэдээлэл хийж байна. Тэд цаг үеийн дараах таван асуудалд хариулт өглөө.
1. МАН-ын бүлгийн санал хоёр хуваагдсан тухай ташаа мэдээлэлд няцаалт өглөө.
2. АН-аас Ерөнхий сайдаар зөвшилцөх санал ирүүлсэн бөгөөд нэр дэвшүүлж буй Ч.Сайханбилэгийг дэмжих боломжгүй гэсэн шийдвэр гарсан.
3. АН-аас Засгийн газарт хамтрах санал, хүсэлт ирээгүй. Ирээгүй байгаа асуудлыг МАН-ын УЗ хэлэлцээгүй.
4. МАН бол хамтын шийдвэр гаргадаг нам. Удирдах зөвлөл шийдвэр гаргасан тул МАН-ын бүлэг нэгдсэн нэг шийдвэрээ биелүүлж ажиллана.
5. Ирэх оны Төсвийн тухай хуульд МАН-ын бүлэг маш нухацтай хариуцлагатай ажиллаж нийтдээ найман удаагийн томоохон хурал зохион байгуулж ажиллав. Алдаа дутагдалтай, хариуцлагагүй хандсан олон алдааг засч эрх баригчдыг завгүй улс төржиж байхад нь эдийн засгийн хямралыг даван туулах тал дээр анхаарч ажилласан юм.
М.Энхболд: МАН Ч.Сайханбилэгийг дэмжихгүй | ||
Үзсэн: 1526 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.