Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жим Андерсоныг өнөөдөр хүлээн авч уулзав. Байнгын хорооны дарга А.Бакей уулзалтын эхэнд суурин төлөөлөгч Жим Андерсоныг Монгол Улсад дахин ажиллах болсонд талархал илэрхийлж, баяр хүргэлээ. Мөн тэрээр Монгол Улсын шилжилтийн үед манай улсад ажиллаж байсан туршлагатай хүн дахин ирж ажиллаж байгаа учраас хүндрэл гарахгүй байна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн.
Жим Андерсон байнгын хорооны дарга А.Бакейг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд Дэлхийн банкнаас Монгол Улсад хэрэгжихэд бэлэн болсон төслүүдийн талаар танилцууллаа. Үүнд “Тогтвортой амьжиргаа хөтөлбөрийн гуравдугаар үе шат”, “Цахим эрүүл мэнд” , “Ухаалаг засаг”, “Боловсролын чанарын шинэчлэл” гэсэн төслүүд багтах юм.
Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн зүгээс холбогдох байнгын хороодоор эдгээр төслүүдийг соёрхон батлах асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэж өгөхийг байнгын хорооны дарга А.Бакейгаас хүссэн юм. Байнгын хорооны дарга А.Бакей энэ асуудлыг анхааралдаа авч, баталгаажуулах ажлыг яаравчлуулна гэдгээ илэрхийлсэн гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Дэлхийн банкнаас хэрэгжих төслүүдийг танилцууллаа | ||
Үзсэн: 1380 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.