![](/uploads/201411/news/thumb/412cd4f6a1028a850ac9bad1e5a6f8dc_x3.jpg)
Монголын Хөлбөмбөгийн Холбоонд үүссэн нөхцөл байдлын хүрээнд 10-р сарын 21-нд болсон Удирдах Зөвлөлийн хурлаар нийт 11 гишүүнтэй Түр хороог байгуулж, хөлбөмбөгийн холбооны шинэчилсэн дүрмийг боловсруулах, ээлжит бус их хурлын төлөөлөгчдийн квотыг тогтоохоор болсон юм. Мөн хуулийн байгууллагатай хамтран ажиллаж, Олон улсын хөл бөмбөгийн холбооноос ирүүлсэн заавар зөвлөмжийн дагуу ажиллажээ.
Өчигдөр хуралдсан түр хороо, МХБХ-ны удирдах зөвлөл дараах шийдвэрийг гаргалаа.
“Шинэчилсэн дүрмийн төслийг боловсруулж үүргээ гүйцэтгэсэн” гэж үзсэн тул Түр хороог татан буулгах тухай шийдвэрийг гаргаж тогтоол үйлдсэн байна. Мөн уг тогтоолоор Түр хорооноос боловсруулан дүрмийн төслийг ОУХБХ-нд хянуулахаар илгээхээр болсон байна. Харин 11-р сарын 22-нд буюу энэ долоо хоногийн бямба гаригт болохоор товлогдсон Хөлбөмбөгийн холбооны ээлжит бус Их хурлыг нийт 120 төлөөлөгчтэй зохион байгуулах, ингэхдээ орон нутгийн салбараас 42, клубээс 48, шүүгчдээс дөрөв, дасгалжуулагчдаас найм, эмэгтэйчүүдээс дөрөв, ахмад хөлбөмбөгчдөөс 12, эмч нараас хоёр төлөөлөгч байхаар Удирдах Зөвлөл тогтоосон байна.
МХБХ-ны ээлжит бус Их хурал ирэх бямба гарагт болно | ||
Үзсэн: 884 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.