Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын оролцсон "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэг өчигдөр зарим сувгуудаар цацагдсан.
Нэвтрүүлэгт оролцохдоо ярьсан зүйлүүд нь өнөөдөр олон улстөрч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн бай болсоор байгаа. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Ц.Нямдорж боллоо. Тэрээр дөнгөж өнөөдөр нээсэн өөрийн твиттер хуудсанд “Зарим нэг хүмүүс намайг идэвхтэй байдалд орууллаа. Орой ТВ2-оор Л.Мөнхбаясгалантай ярилцана” хэмээн бичсэн нь Н.Энхбаярын ярьсан зарим зүйлд тайлбар өгөх гэсэн хэрэг бололтой.
Тэрээр мөн “Би бүх хүнд хариу бичиж чадахгүй байх. Цензургүй яриа нэвтрүүлгээр олон ноцтой мэдээлэл хүргэнэ” хэмээн жиргэсэн юм. Олон төрийн нүүр үзсэн ахмад гишүүдийн нэг Ц.Нямдорж өнөө орой Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эсрэг ямар ноцтой баримтууд дэлгэх нь олны анхаарлыг татаж байна.
Ц.Нямдорж: Би Н.Энхбаярын эсрэг олон ноцтой мэдээллийг задална | ||
Үзсэн: 20330 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.