![](/uploads/201411/news/thumb/169c8521a0d14f6bef0a76fd7eb3f7c3_x3.jpg)
Монголын сагсан бөмбөгийн холбоо, Соёл, спорт аялал жуулчлалын яам хамтран зохион байгуулж буй "Үндэсний сүпер лиг" өнөөдөр эхэлж байна. Өнөө орой лигийн нээлийн тоглолт 18:00 цагт эхлэх ба Спортын төв ордонд “Баянгол шонхорууд”- “Говь-Алтай Монторх” багууд нээлийн тоглолтыг хийнэ. 20:00 цагт "Баянзүрх Ханталстын ирвэсүүд"-"Өвөрхангай Гэгээн хангайн лидер" багууд тоглоно.
“Үндэсний супер лиг”-ийн 2014-2015 оны шинэ улиралын тоглолтод оролцох 10 багийн нэр тодорхой болсон. Харин ирэх долоо хоногийн даваа гаригт багуудын эцсийн мэдүүлгийг авч, тоглолтын хуваарь гарах юм.
1. “Баянзүрх Ханталстын ирвэсүүд”
2. Төв аймгийн “Төв ургац”
3. “Говь-Алтай Монторх”
4. “Баянгол Шонхорууд”
5. “СБЛ Хасын Хүлэгүүд”
6. “Дорнод Танан Гарьд”
7. ПУБ Альянс тэх xарцага”
8. Хэнтий Чингис хот “Хасумегаватт” баг
9. “Дорноговь Интерстандарт нефть компаний “Valvoline” баг
10. “Өвөрхангай Гэгээн xангай лидер”
Энэ удаагийн "Супер лиг"-т энэ жил 10 баг оролцож байгаа бөгөөд зарим баг нэрээ өөрчилж, спонсороо сольжээ. Мөн баг бүрт 1-2 легионер тоглогч тоглох бөгөөд өнөөдрийн байдлаар NBA-гийн “Атланта Хоукс”, “Нью Орлеанс Хорнетс”, “Сан Антонио Сперс” багт тоглож байсан Карлделл Жонсон тэргүүтэй таван тамирчин Монголд ирээд байна.
Өнөөдөр Үндэсний "Сүпер лиг"-ийн хоёр тоглолт болно | ||
Үзсэн: 2165 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.