Шууд Chart

Т.Санчир “Баянгол шонхорууд” багт тоглоно

2014-11-19 14:59:56

Өнөөдөр эхэлж буй "сүпер лиг"-т одоогоор 10 баг өрсөлдөх нь тодорхой болсон. Энэ жил зарим баг ивээн тэтгэгчээ сольсонтой холбоотой нэрээ өөрчилжээ.

Тухайлбал, өнгөрсөн жил “Баянзүрх Буллс" нэрээр оролцсон тус баг ивээн тэтгэгчээ сольж, шинэ улиралд “Баянзүрх Ханталстын ирвэсүүд” нэрээр оролцох бол "Баянгол Гурван тамир" багийн хувьд хэд хэдэн шалтгааны улмаас ивээн тэтгэгчээ өөрчилж, “Баянгол шонхорууд” нэрээр лигийн тоглолтод оролцож байна. “Баянгол шонхорууд” багийн бүрэлдэхүүнд Азийн шилдэг тоглогч, ОУХМ Т.Санчир багтсан байна. Тус багийн хувьд нэлээд өөрчлөлт орсны дээр Т.Санчираас гадна хоёр тамирчин нэмэгдэн хүч сэлбэж байна. 

“Баянгол шонхорууд”-ын дасгалжуулагч Ганболдын Өсөхбаяр "Т.Санчир ирснээр манай баг улам хүчирхэг болсон. Сагсан бөмбөг бол багийн тоглолт учраас ганц тамирчин дээр анхаарал хандуулах бус бүгдийн хамтын хүчээр амжилттай оролцоно гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

Харин “Баянгол Шонхорууд” багийн хувьд холбон тоглогчоор нэг легионер тоглогчийг сонгосон ба NBA-гийн D лигт тоглож байсан Дэрин Нэнси гэгч юм. Түүний хувьд ирэх дөрөв дэх өдөр буюу маргааш Монголд буух юм байна.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Т.Санчир “Баянгол шонхорууд” багт тоглоно   
Үзсэн: 1716 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй