
Монголд үйлдвэрлэсэн 7000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг Европын холбооны улсад гаргахад, экспортын татварын хөнгөлөлт үзүүлнэ. Одоогоор манай улс цөөн тооны ноос ноолуур, эсгийн бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйлийг Европод экспортолдог. Иймээс Европын холбооноос манай улсын экспортыг дэмжих зорилгоор “Европын холбооны монгол улсын стандарчилалын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” гурван жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлэхээр болсон байна. Нийт 3.7 сая еврогийн үнэтэй энэ төслийг хэрэгжүүлснээр, манай бараа бүтээгдэхүүн европын стандарт, шалгуурт нийцэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж МҮХАҮТ-ын орлогч дарга Оюунчимэг ярилаа.
Үндэсний үйлдвэрийн экспортын бүтээгдэхүүнд татварын хөнгөлөлт үзүүлнэ | ||
Үзсэн: 991 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.